Селена Гомес Биберүүдтэй барьцав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

 

Дуучин Жастин Бибер болон загвар өмсөгч Хэйли Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй баярт мэдээгээ өөрсдийн инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдсэн.

Тэднийг олон нийтийн газар болон сүүлийн үед зохиогдсон арга хэмжээн дээр хамтдаа ирж харагдахгүй байгаа нь олон хүний эргэлзээг төрүүлсэн. Хосуудыг хоёр тийш болсон гэх мэдээлэл цацагдаж байсныг худал болохыг батлан улам бүр бат бөх гэр бүл цогцлоож буйгаа тэд ийнхүү мэдэгджээ. Хэйли Бибер 6 сартай жирэмсэн бөгөөд энэ зуны сүүлээр амаржих ажээ. 

Хосуудын бүл нэмэх гэж буй мэдээлэл өчигдөр цацагдсан. Харин үүнтэй зэрэгцэн Селена Гомес мөн хайр дурлалаа олон нийтэд зарлан тунхаглан, найз залуутайгаа хамт буй зургуудаа инстаграмдаа нийтэлжээ. 

Селена Гомесийн хувьд Бенни Бланкотой болзож буй мэдээлэл өнгөрөгч арванхоёрдугаар сард цацагдсан. Дуучин Жастин Бибертэй 8 жилийн турш үерхсэн тэрээр экс найз залуугийнхаа баярт мэдээний үеэр ч мартагдахыг хүсээгүй бололтой хэмээн олон нийт дүгнэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top