“Хувь заяа” булангийнхаа энэ удаагийн дугаарт ихэвчлэн хүчгүй, сул доройхон охид бүсгүйчүүд, гэнэн цагаахан хүүхэд багачууд хүчтэй, хөрөнгө мөнгөтэй, эрх дархтай нэгэнд гутаан доромжлогдож, цаашлаад эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирогч болох төдийгүй бүр амь насаа алдаж буй бурангуй цаг үеийн авралын элч гэлтэй энэрэлт сэтгэл, тусламжийн мутраа сунгагч, олон түмний сэтгэлийг сэрдхийлгэсэн олон хэрэг дээр про боно буюу үнэгүй өмгөөлөл хийсэн хуульч, өмгөөлөгч Р.Булгамааг урилаа. Бидний уулзалт үнэндээ маш хүнд сэдвүүдээр нулимстай өрнөсөн нь гунигтай. Олон улсад энхийг сахиулж асан эх орны цэрэг эр насанд хүрээгүй төрсөн охиноо эхнэрийнхээ эгчийн мөн насанд хүрээгүй охины хамт, төрсөн өвөө нь, өвөөгийн найз өвөө нь хөгжлийн бэрхшээлтэй, бага насны ач охиноо “элэг барин” хүчиндсэн, эхнэрээ хүчирхийлж, амь насыг нь хохироогоод ой гаруйтай хүүхдээ хажууд нь уйлуулж орхиод зугтаасан, олны мэддэгээр “Очир” төвд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан 13 настай охин, Хэнтий аймагт 2017 оны намар 20 гаруйхан насны бүсгүйн амь насыг зэрлэг балмадаар хөнөөсөн бас л хүчин, хүн амины онц ноцтой хэрэг, хамгийн сүүлд гэхэд л Хан-Уул дүүрэгт нэгэн эр найз бүсгүйнхээ амийг хөнөөгөөд цогцсыг нь тэжээвэр нохдодоо хаяж өгсөн зэрэг хүний санаанд оромгүй, сэтгэл сэртхийлгэж, зүрх зүсэм олон аймшигт хэргүүдийн хохирогч нарт Р.Булгамаа өмгөөлөгч л хууль зүйн туслалцаа үзүүлэн “гар сунгасаар” иржээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийг цочирдуулсан аймшигт мэдээний зах зухаас цацагдах төдийд л хуурай өвсөнд тавьсан түймэр мэт олон түмний дунд “ам уралдуулан” яриад өнгөрөх цуу дээр санаатай, санамсаргүйн завсарт давсалж дэгсдүүлсээр зориудаар хохирогчийг буруутган, ард байгаа үр хүүхэд, гэр бүлтэй нь гутаан доромжилдог, нийгэмд тэгж ойлгуулдаг гүжир хандлага хэрээс хэтэрсэн аргагүй нөхцөл байдалд хохирогч талын сэтгэл зүй, аюулгүй байдлыг хамгаалах, үнэн учрыг таниулах зорилгоор ил ярьж болох хэмжээндээ л зарим зүйлийг тодруулсныхаа төлөө нийгмийн болоод цахим орчимд өмгөөлөгч бүсгүй өөрөө хүртэл “булли”-д өртөж байгаа харагддаг. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, бага насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй /про боно/ хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, ажил хөдөлмөр эрхэлсэнийхээ төлөө л ийм зохисгүй хандлага, гүтгэлэг доромжлолд өртөж байгааг хөндлөнгөөс харахад л аймшигтай санагддаг. Гэтэл амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирсон хүмүүс болоод тэдний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн хүмүүс, үр хүүхдүүдийн сэтгэл зүй ямар хүнд, хэцүү байх нь хэнд ч ойлгомжтой. Түнэр харанхуй байна...
Үүлэн чөлөөний нар шиг алтан шар бүсгүй
Р.Булгамаа өмгөөлөгчийн ажиллуулдаг “Алтан гэрэгэ” хуулийн фирм дээр бидний уулзалт болсон юм. Цэцэг цэврүү шиг насандаа санаа муутны хорон саварт үнгэгдэж гишгэгдсэн хохирогч охидын өнгийн цаасаар хийсэн цэцэг, наамал, зураг түүнд чин сэтгэлийн талархлын илэрхийлэл, гарын бэлэг болон үлджээ. Үнэндээ тэдэнд өөр өгөх зүйл үгүй. Өөрсдөд нь ч гэрэл гэгээтэй ирээдүй, итгэл найдвар үлдээгүй. Насаар нь дотроос нь мэрж зулгаан, сэтгэл зүйн хувьд тэнцвэр алдуулж, амьдралд сөхрүүлэх аймшигтай хүчирхийлэл, доромжлолыг тэд амссан. Хохирогчийн сэтгэл зүй гэдэг ийм эмзэг, гантай зуны өвс шиг гундуухан хэлтгий заяанд хувь тавилангийн зурхай нь төөрч оддог юм. Тэрхүү түнэр харанхуйн дунд туссан үүлэн чөлөөний нар нь Р.Булгамаа өмгөөлөгч байлаа...
Монголчууд үр хүүхдээ “Алтан шар үр минь” хэмээн өхөөрдөн хайрлаж, хүнд хэрэгтэй хүнийг “Тэр ёстой алт шиг хүн шүү” хэмээн сайшаан ярьдаг. Энэ цаг үеийн үүлэн чөлөөний нар болсон алт шиг нандин бүсгүйтэй уншигч таныг танилцуулъя. Тэрбээр Увс аймгийн Өмнөговь сумын уугуул. Аав Ё.Ринзаан нь хуульч, ээж Д.Жавзандулам эх барих, эмэгтэйчүүдийн эмч. Энэ айлын ууган охин нь Р.Булгамаа. Өндөр Улиастайн шил, Ёлын уулс, Туулай харын бэл, Намирын голын хөвөөнд түүний хүүхэд, бага насны он жилүүд өнгөрчээ. Түүний нэрийг Монгол Улсын гавьяат мал зүйч, сум нэгдлийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан, тухайн цаг үеийнхээ тэргүүний сэхээтнүүдийн нэг Н.Юнгэр гэдэг эрхэм хайрлажээ. Аав Ё.Ринзаан нь амьхандаа өөрийнхөө бодож олсон нэрийг охиндоо өгчих санаатай будаан дотроос гурав дахин сугалтал Булгамаа гэх нэр л дахин дахин гарч ирээд байж. Хожмоо Н.Юнгэр гуай “Манай суманд соёлын үрийг тарихаар ирсэн залуусын хүүхэд булган сүүлтэй байгаасай гэсэндээ Булгамаа гэдэг нэрийг бичиж будаанд хийсэн” хэмээн хуучилж байжээ. Булгамаа охин ч тоонот гэртээ тохойг нь өргөн золгох хоёр дүү дагуулсан төдийгүй энэ цаг үедээ хуулийн салбарт хийсэн бүтээсэн ажил үйлсээрээ тод гялалзаж буй булган сүүлтэй бүсгүй, удам дамжсан хуульч билээ.
Хүмүүн заяаг тэтгэсэн ургийн хэлхээ
Дуудах нэрийг эцэг өвгөдөөс өгдөг ч дуурсах алдрыг хувь хүн өөрөө бүтээдэг. Р.Булгамаа бүсгүй аавынхаа нөлөөгөөр хуульч болсон байх. Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэл, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж байж, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх нь бичигдээгүй хууль. Тэрбээр сурлага сайтай, урлагийн авьяастай, дуулж бүжиглэдэг, сэргэлэн охин байв. Түүний аав Ё.Ринзаан БНМАУ-ын төр, засгийн удирдагч Ж.Батмөнхийн зээ дүү юм. Харин нагац талын өвөг эцэг Э.Дарамсэдийн унаган жороо хүлгүүд уугуул нутаг Увс аймгийн Зүүнговь сумандаа төдийгүй Монгол орон даяар алдартай. Моринд хайртай, морь сонирхдог хүмүүсийн “хорхойг хүргэж” байдаг буянгууд даа. Голдуу шарга, халиун, хээр, хүрэн зүсмийн хээнцэр, гоё чамин бие галбиртай, жороо голдуу хурдтай айл. Олон түмэн Э.Дарамсэд өвөөг нь Гагаа гэж авгайлдаг. Гагаа гуай сайхан дуулдаг, сайн барилддаг сумын заан хүн. Ёстой л нөгөө найранд гурван дуутай, наадамд гурван даваатай монгол эрчүүдийн сонгодог дүр.
Түүний аав, Монгол Улсын гавьяат хуульч Ё.Ринзаан нь 1953 онд Увс аймгийн Хяргас сумын Өргөн ширэг гэдэг газар төржээ. Тэрбээр шүүх, шүүн таслах ажлын шинэчлэл, шударга шүүхийг бий болгох, шүүгч нарыг мэргэшүүлэх, захиргааны ажилтан шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарыг дадлагажуулах, шүүхийн байрыг тохижуулах, иргэдэд үйлчлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргадаг байв. Ажлын шаардлагаар Увс, Булган, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод томилогдон очиж амьдарч байжээ.
Харин аавынхаа мэргэжлийг өвлөж авсан охиныхоо тухайд Монгол Улсын гавьяат хуульч Ё.Ринзаан гуай “Эцэг хүний хувьд охин минь эрүүл саруул өсөж, мэргэжил боловсрол эзэмшээд, нийгэмдээ хэрэгтэй ажил хөдөлмөр эрхэлж, төр, түмнийхээ дуу хоолой болон, зөв яваад нь баяртай байдаг. Цаашид ч маш олон хүнд туслан, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байхад туслан олон ажил хийнэ гэдэгт эргэлзэхгүй” гэдгээ илэрхийлж байв. Р.Булгамаа өмгөөлөгч 2019 онд гэхэд л охид, эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг хамгаалахаар 100 гаруй хэрэг дээр ажиллаж, Монголын Хуульчдын холбооны “Шилдэг про боно хуульч”, Монголын Өмгөөлөгчдийн холбооны “Тэргүүний өмгөөлөгч” өргөмжлөл, шагналын эзэн болж байв. Ташрамд өгүүлэхэд, про боно гэдэг нь нийгмийн сайн сайхны төлөө гэсэн утгатай латин үг юм. Товчхондоо бол нийгмийг цочирдуулсан хүнд хэргүүд дээр хохирогчдын талд үнэ төлбөргүй өмгөөлөл хийснийг л хэлээд байгаа юм. Хайртай нэгнийхээ амь насыг бусдын гарт зэрлэг балмадаар хөнөөлгөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаараа туйлдаж ядарсан хохирогчдод, тэр дундаа хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал дээр иргэдэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдаг. Ийм л түнэр харанхуйн дунд үүлэн чөлөөний нар тусах шиг итгэл найдвар бэлэглэж, про боно болон стратегийн өмгөөлөл хийж, улмаар нийгмээ эрүүлжүүлэн эмчлэхийн төлөө зүтгэж буй хүмүүсийн нэг бол Р.Булгамаа өмгөөлөгч юм. Энэ өр зөөлөн эмэгтэйг сайн өмгөөлөгч, хуульчаас гадна маш сайн багш гэж түүний мянга, мянган шавь нар нь үнэлдэг юм билээ.
Тэрбээр “Их засаг” ОУИС-д 17 жил багшилж байгаад 2017 оноос “Алтан гэрэгэ” хуулийн фирмээ байгуулан ажиллаж байна. Хүний эрхийг хамгаалах үйлсэд олон жилийн түүхийг бүтээж эрх нь зөрчигдсөн иргэн, хүүхэд, эмэгтэйчүүдийн аврал эрэн очдог жим, түүхийг бий болгосон нь түүний нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хуульч гэдгийг нотлон илэрхийлнэ. Мөн нийгмийн тулгамдсан асуудлуудаар бодлогын асуудлыг хөндөж, шийдлийг илэрхийлж байгаа судлаач хуульч юм.
Сэтгэгдэл ( 12 )
Харин тийм, пробоно өмгөөлөл гэнэ үү? Порно гэдгийг жаахан өөрчлөөд бичиж байгаан болуу?
Юун порно морноч болооод явчив ! Монголоор бициж болдоггүй ажилтай хүн гарч ирлээ Нийгмээ эмчлэхийн тул гадаад нэр томьеог монгол болгохгүй бол ойлгохгүй өвчтөнгүүд их болох нь
Сонгууль монгуль яах вэ цаашаа сехс мехс чухал шүү
Энэ бас юун хуульч гараад ирэв.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

ёстой боль
gah gah, shantaajchin, bulgantuyad bayanzurkh duurgiin AH-n songoghdiig avch ogie gej tohirson genelee