Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Адууч агсны амьдралаас сэдэвлэсэн баримтат кино НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 13

 

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Адууч агсны Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийг харийн түрэмлгийлэгчдээс хамгаалах Халх голын дайнаас авахуулаад баруун хил хязгаарын аюулгүй байдлыг бэхжүүлэх гээд түүний аж амьдралын талаарх баримтад кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ.

Нээлтэд түүний хамтран зүтгэгчид, үр хүүхэд ач зээ болон нутгийн зон олон хүрэлцэн ирж оролцсон бөгөөд уг баримтат киног талийгаач агсны үр хүүхэд нь бүтээл болгон амилуулжээ.

Эх орныхоо тусгаар тогтнол, газар нутаг, дархан хилээ хамгаалахын төлөө тэмцэж, улс орон, аймаг сумаа хөгжүүлэх, өнөөдрийн эрх чөлөөт амьдралын төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн түүхэн замнал, бодит үйл хэргийг хойч үедээ хэрхэн үлдээснийг АДУУЧ хэмээх энэхүү баримтат кинонд өгүүлэх аж. 

 

 

Д.Адууч агсан Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, өнөөгийн Ховд аймгийг бүтээлцсэн нэгэн. Түүний гар бие оролцсон бүтээн байгуулалтууд өнөөг хүртэл сүндэрлэнхэн байдаг бөгөөд тэртээ 60 жилийн өмнөх музей, наадмын цэнгэлдэх одоог хүртэл Монголын баруун зах хязгаар Ховд хот болон Булган суманд сүндэрлэн буй. 

Түүний хүү А.Басхүү аавийнхаа ажиллаж амьдарч байсан бүх дурсгалт газар хийгээд хамтран зүтгэж байсан анд нөхдийг баримтад кинондоо оруулсан тухайгаа нээлтийн үеэр дурдсан байна. 

 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top