Булган аймгийн Дашинчилэн сумын ойн барилдаанд Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 13

Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жем интэрнэшнл" ХХК, "Даян" дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган хангайн хөгжлийн төлөө сан", "Булганхангай" дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Булган аймгийн Сайхан сумын харьяат,"Булганхан" дэвжээний бөх, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.

Наймд улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдэв.

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан улсын заан Д.Амгаад МҮБХ болон нутгийн зөвлөл, удирдлага хамт олон, үе тэнгийн бөхчүүд, ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

Дараагийн барилдаан ирэх долоо хоног буюу тавдугаар 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,


ТАВДУГААР САРД МҮБХ-НООС ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБАН ЁСНЫ БАРИЛДААНЫ ХУВААРЬ
 

Тавдугаар сарын 16-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Тавдугаар сарын 17-нд 13:00 цагаас

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 18-нд 13:00 цагаас

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 19-нд 13:00 цагаас

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top