Жүжигчин Ом Ки Жүн хуримаа хийхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 13

 

Энэ жил 48 нас хүрч буй Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг Ом Ки Жүн алдартан бус найз бүсгүйтэйгээ хуримаа хийхээр болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

The FACT-аас өгсөн мэдээлэлд хосуудын хурим ирэх 12 дугаар сард болох аж. Жүжигчин Ом Ки Жүн найз бүсгүйгээ олон нийтээс хамгаалахын тулд удаан хугацааны турш нууцаар болзжээ. Тиймээс түүний найз бүсгүйн тухай мэдээлэл цахим орчинд төдийлөн байдаггүй байна. 

Хуримын ёслол ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхний хүрээнд зохион байгуулагдах ажээ. 

Жүжигчин Ом Ки Жүн 1995 онд "Richard 3" жүжигт тоглон дебютээ хийж байсан. Үүнээс хойш карьераа тасралтгүй өсгөсөөр яваа түүний "Пентхаус" цувралын Жү Дан Тегийн дүр олон нийтийн дунд хамгийн алдартай нь билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lhagvasuren(202.55.188.106) 2024 оны 05 сарын 15

oo gal2 ym yrih hereggui

0  |  0
Top