"Бэрх шагай" үлгэрийн киног үзсэн хүүхэд бүрт бэлэг гардуулна гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 13

 

Монголын кино урлагийн түүхэнд 45 жилийн дараа анхны үлгэрийн кино болон мэндэлж буй "Бэрх шагай" киноны хамт олон өнөөдөр (2024.05.13) Чин Ван Ханддоржийн өргөөнд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад уламжуулан үлдээх хүсэлтэй кино багийнхан уг киног 4 жилийн өмнөөс эхлэн хийж эхэлжээ. "Сити" Их сургуулийн "Тусгай эффект"-ийн нүүр хувиргалтын багш Г.Хос-Эрдэнэ энэхүү киног анх санаачлан "Альтарнатив" эмнэлгийн хамт олонд санал тавьснаар уг киног нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээж эхэлжээ. 

Монголын ам дамжин яригддаг үлгэр туульсыг дэлгэцийн бүтээл болгож гол дүрийг амилуулан, хойч үе болсон залуучууд, кино сонирхогчид, орчин цагийн хүүхэд, багачуудад эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн Монголынхоо өв соёлыг тээж аман зохиолын үзэл санаа, хүнийг хүндлэх, мэндлэх ёс, хүнээс үг сонсохын ач тус, сургаалийг үлгэрийн баатруудын дүрээр хүргэж байгаагаараа бусад кино бүтээлээс ялгарч байгаа тус кино энэ сарын 17-ны өдөр албан ёсоор нээлтээ хийнэ.

Тус киноны орлогын дээжээс жүжигчин Х.Ганцоожийн хэрэгцээнд бүрэн нийцсэн амины орон сууц бэлэглэхээр болсон тухай баярт мэдээг хэвлэлийн бага хурлын үеэр мөн мэдээллээ. 

"Бэрх шагай" киног төсөл болгон өргөтгөж ном, ил захидал, номын хавчуурга зэргийг худалдаанд гаргаад байгаа бөгөөд киноны тасалбар авсан хүүхэд бүрт Billy's kids cafe-д 50 хувь хөнгөлөлттэй тоглох эрх болон номын хавчуурга бэлэглэх ажээ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.189.243) 2024 оны 05 сарын 15

amjilt hysie.

0  |  0
sain bn(86.111.136.203) 2024 оны 05 сарын 14

bayar hurgie

0  |  0
DR. ADITYA(102.89.46.65) 2024 оны 05 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top