Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан хэрэг 2023 оны гуравдугаар сард олны анхаарлыг татсан юм.
Тодруулбал, уг хэрэгт нийт 16 хүн Хятад иргэдийн захиалгаар “Андын илч” ХХК-ийн Монгол талын захирлуудыг галт зэвсэг ашиглан айлган сүрдүүлж, заналхийлэн, уурхайг шижлүүлэх гэсэн үйлдэлд холбогдсон. Мөн эд хөрөнгийг сүрдүүлэх маягаар хууль бус шилжүүлэхдээ ижил хүйстэндээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбоотой этгээдүүдийн шүүх хурлын талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэг эцэслэн шийдвэрлэж, гэмт этгээдүүдэд ял оноожээ.
Тус шийдвэрт: СБД-ийн ЭХАШШ-д “Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээдүүд” болох шүүгдэгч Л.Алтанхуяг, Н.Батцэнгэл, Б.Хулансамбуу, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Э.Бошигт, М.Амартүвшин, Б.Ууганзаяа, С.Алтансүх, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Л.Сумъяажаргал, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, Д.Батмарта нарт холбогдох /ЭХТА-н 11.1-2.4; 11.6-1; 12.1-2.2; 12.1-2.10; 17.6-2.3; 20.3-1,2; 20.16-2.1/ хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан тус өдрийн 10:02-16:15 цагт явагдаж шүүхээс шүүгдэгч нарыг тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Алтанхуягт 16 жил хорих ял, шүүгдэгч Н.Батцэнгэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Хулансамбууд 16 жил 8 сар хорих ял, шүүгдэгч А.Бадамсэрээжидэд 6 жил хорих ял, шүүгдэгч Н.Түвшинтөгст 6 жил хорих ял, шүүгдэгч Э.Бошигт 1 жил хорих ял, шүүгдэгч Б.Ууганзаяад 9 жил хорих ял, шүүгдэгч С.Билгүүнд 6 жил хорих ял, шүүгдэгч Н.Алтангэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч П.Энхсайханд 4 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Л.Сумъяажаргалд 7 жил хорих ял, шүүгдэгч Н.Батдуулгад 5 жил хорих ял, шүүгдэгч Ц.Түмэнбаатарт 5 жил хорих ял, шүүгдэгч Д.Батмартад 1 жил хорих ял, шүүгдэгч М.Амартүвшинд 1 жил тэнсэн харгалзах ял, шүүгдэгч С.Алтансүхэд 1 жил 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Сэтгэгдэл ( 3 )
Монголчуудынхаа эсрэг хужаагийн мөнгөөр ингэж дарлаж дээрэлхэж явах ч гэждээ үнэндээ ухаан муутай юмаа
oo eoeoe
тэнэгүүд монголд мафи болох гээд чадахгүй дээ