Jah Khalib тоглолтынхоо үеэр фэндээ гэрлэх санал тавихад нь тусалжээ

2024 оны 05 сарын 15

Монголд ирэх наймдугаар сарын 17-нд тоглолтоо хийх Казахстаны артист Жах Халибын тоглолтууд гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг.

Түүний өнгөрсөн оны наймдугаар сард Усть-Каменогорскт хийсэн тоглолтын үеэрх романтик бичлэг цахимд үзэгчдийн таашаалыг хүлээжээ. Артист тоглолтынхоо үеэр фэн залуудаа гэрлэх санал тавихад нь тусалсан байна.

Үзэгчдийн танхимаас нэгэн залуу Жах Халибд ямар нэгэн зүйл хэлэхээр дохиж зангаж байгааг анзаарсан дуучин түүнд тусалж, залуу хамт яваа найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Бүсгүй зөвшөөрч, Жах Халиб залууст зориулан дуу дуулсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top