Охидын Футзалын 15 хүртэлх насны ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, хөшгөө хаагад байна.
Энэ жилийн футзалын УАШТ-нд нийт охидын өсвөрийн 8 баг оролцож, шигшээ шатанд Сүхбаатар аймгийн "Хад" клубын охид тэргүүллээ.
С.Алтан-Эрдэнэ дасгалжуулагчтай Сүхбаатарын охид тэмцээний турш тоглолт бүрт хүчтэи өрсөлдөгчид байж, шигшээ шатанд Ч.Түвшинбат дасгалжуулагчтай "Монцоолой" клубийн багийг 3-1 харьцаатайгаар ялж, аваргын цомыг хүртээд байна.
Тэмцээний хүрэл медалийг Э.Шинэбаяр дасгалжуулагчтай "Хараацай" клубийн охид хүртсэн бол Ч.Түвшинбат дасгалжуулагчтай "Монцоолой" клуб мөнгөн медаль хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )