Жейло, Бен Аффлек нар тусдаа амьдарч эхэлсэн үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 17

 

Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн хосууд тусдаа амьдарч байгаа гэх мэдээлэл мөн гарах болжээ. 

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсүүдэд дурдснаар Бен амьдарч байсан байшингаа 7 хоног орчмын өмнө орхин явж хуучин эхнэрийнхээ гэрийн ойролцоо амьдарч эхэлсэн гэжээ. 

Хосууд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Met Gala ёслолын үеэр тусдаа амьдарч байсан гэх яриа бий. Учир нь Бен уг ёслолд хүрэлцэн ирээгүй бөгөөд шинэ киноны зураг авалтын ажилтай байсан хэмээх тайлбар өгсөн байх аж. InTouch-д мэдээлснээр тэд хоорондын асуулдлаа шийдэхийн тулд сэтгэл зүйчид хандан, арга хэмжээ авч байгаа гэнэ. 

Тэд 2022 оны наймдугаар сард гурван өдрийн турш үргэлжилсэн нижгэр хурим хийсэн. 2000 оны эхээр болзож байсан хосууд хуримаа хийхээс хэдхэн хоногийн өмнө хоёр тийш болж байсан бөгөөд 2022 онд харилцаагаа дахин эхлүүлсэн нь олон хүмүүийн сэтгэлийг хөдөлгөж байсан билээ. Гэсэн ч хуримын дараанаас эхлэн тэдний таарамжгүй байдал олны нүдэн дээр ил харагдах болсон бөгөөд Женнифер Лопесийн зүгээс тавьсан хатуу шаардлага Бен Аффлект дарамт болж буй бололтой. 

Бен Аффлек, Женнифер Гарнер нарын хувьд 2005 онд гэр бүл болж, 2018 онд гэр бүлээ цуцлуулсан. Дундаасаа гурван хүүхэдтэй болсон тэд хүүхдүүдээ хамтран өсгөдөг бөгөөд Бен Аффлек салсныхаа дараа архинд орсон шалтгаанаа экс эхнэрээсээ болсон хэмээн ярьж байсан удаатай ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(86.111.136.203) 2024 оны 05 сарын 22

hugiin er arhuchin ben

0  |  0
(66.181.178.237) 2024 оны 05 сарын 19

Бен Аффлек гнэ тэнэг сда. Хиспаник хүүхэн эхнэр болж чадахгүй гэж америкчууд ярьдагийг мэдсээр байж суугаад буруутсанаа хожуу ойлгож дээ.

0  |  0
Oogii(202.9.47.9) 2024 оны 05 сарын 17

gantsaaraa bol Amar.

0  |  0
Top