2024 оны зуны 8 ТРЭНД

2024 оны 05 сарын 17

 

Энэ зуны стиль имижийг тань тодорхойлох найман трэндийг нэрлэе.


 

Минимал будалт, арьс арчилгаа

 

 

Сүүлийн үед эмэгтэйчүүд цөөхөн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэн минимал нүүр будалт, арьс арчилгааг хийх нь трэнд болсон. Бүсгүй та 3-4 бүтээгдэхүүн ашиглан минимал арьс арчилгаа хийж сураарай. Орчин үеийн завгүй амьдралын хэв маяг, гэртээ байх цаг хугацаа багассан зэрэг нь олон шатлалтай арьс арчилгаа хийх боломжийг маш бага болгожээ. Арьсаа хэтэрхий их арчилж, гуужуулж, хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг эмзэгшүүлж, арьсны асуудлууд үүсгэдэг учир энэ арга нь мөнгө болон цагийг хэмнэхээс гадна арьсанд маш сайн нөлөөтэй юм.

 

Пикси үсний тайралт

 

 

Энэ жил 1980-аад оны Пикси богино үсний засалт эргэн ирсэн. Хоёр талаараа богино, дээд хэсгээрээ урт, далий чолктой энэхүү засалт нь бүсгүй таныг сахилгагүй, өөртөө итгэлтэй, зоригтой харагдуулна.

 

Бор шаргал өнгийн үс

 

 

Дуучин Рианнагийн сонголт болох “honey blonde” буюу бор шаргал өнгө энэ зуны трэнд болж байна. Цайвар бор, бараан бор өнгийн үсэн дээр алтлаг туяа оруулж болох энэ трэнд нь маш өвөрмөц.

 

Тоорын ягаан өнгө

 

 

“Pantone Color Institute”-ийн мэргэжилтнүүдийн тодорхойлсноор 2024 оны гол трэнд өнгө бол тоорын ягаан. Энэ өнгө нь амар амгалан, тайван байдлыг илэрхийлдэг.

 

Цэнхэр өнгө

 

 

Түүнчлэн энэ зун цайвар ягаан, усан цэнхэр өнгө трэнд болж буй. Бүх төрлийн усан цэнхэр хослол, цүнх зэрэг нь дулаан мэдрэмжийг өгч, дур булаам, зөөлөн харагдуулна.

 

Улаан уруул

 

 

Улаан уруулын будагтай найзлаарай. Нүүр будалтын хамгийн чухал элемент болох уруулын будаг тань энэ зун тод улаан, дарсны улаан хүрэн, зөөлөн улаан гээд улааны аль ч төрөл байж болно.

 

Улаа бутарсан хацар

 

 

Энэ зун бүсгүй таныг илүү залуу, цоглог харагдуулах зүйл бол улаа бутарсан хацар байх болно. Нүдээ тод будалгүйгээр хацраа илүү тодотгож, төв хэсгээс шанаа хүртлээ улаавтар, ягаавтар өнгөөр зөв уусгаарай.

 

Богино шорт

 

 

2024 оны зун хэт богино гэмээр шорт трэнд болж байна. Богино шортоо та урт, богино хүрэм, цамц зэрэгтэй хослуулан өмсөөрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top