Дэлхийн 32 оронд зохион байгуулагдаж буй “Click The Star” төсөл Монголд хэрэгжиж байгаа билээ. БНСУ-ын “World K-pop Center”-ээс зохион байгуулж буй “Click The Star” төсөл нь дэлхийн 32 оронд хэрэгжиж буй бөгөөд “Bling One” нэртэй 7 гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой уралдаан юм.
Энэхүү уралдааны сонгон шалгаруулалт өнгөрөгч 3 дугаар сард эхэлж, зуун зуун авьяаслаг охид өрсөлдөн энэ сарын 19-ны өдөр шилдгүүдээ шалгаруулах гэж байна.
Одоогийн байдлаар тэмцээний хоёрдугаар шатны санал асуулга онлайн байдлаар явагдаж буй. Хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн оролцогчдод vote.clickthestar.com сайтаар нэвтэрч санал өгөх боломжтой ажээ.
Америк, Франц, Герман, Бразил, Испани, Япон, Хятад, Энэтхэг, Вьетнам, Малайз, Монгол зэрэг улсуудад хэрэгжүүлж буй дэлхийн хэмжээний энэхүү төслийг БНСУ-ын "World K-pop Center" болон "Asian Idol Academy Mongolia", "Нийслэлийн Соёл, Урлагийн Газар" хамтран зохион байгуулж буй.
"World K-Pop Center" байгууллага нь БНСУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллага болон Солонгосын бүтээлч контент агентлаг, к-поп сурталчилгааны агентлаг гэх мэт төрийн болон бүтээлч контент үйлдвэрлэгч агентлаг байгууллагуудтай хамтран к-поп соёлыг дэлхий дахинаа түгээж байна. "World K-Рop" center нь К-ПОП соёлыг түгээн дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй Өмнөд Солонгосын Сөүл хотын Намсан тауэрт байрлах Солонгосын анхны бөгөөд хамгийн том к-поп мэргэжлийн байгууллага юм.
Сонгон шалгаруулалт:
Анхан шатны сонгон шалгаруулалт онлайнаар явагдаж шаардлага хангасан видео бичлэгийг World K-Pop Center хүлээн авч, шилдэг 40 оролцогч шалгаруусан. Эдгээр 40 оролцогч ганцаарчилсан үзүүлбэр үзүүлэх ба үүнээс шилдэг 10 оролцогч финалын шатанд шалгарч, БНСУ-ыг зорин дараах боломжуудын эзэн болно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
Шилдэг оролцогчдын тоглолт 5 дугаар сарын 19-ны өдрийн 09:00 цагт Улсын хүүхэд залуучуудын Театрт зохион байгуулагдана.
Тасалбарыг: 90691134 дугаарт холбогдон авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )