АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.
Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байгаа билээ.
Өчигдөр (2024.05.19) тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Б.Баасанхүү хагас шигшээд Казахстаны бөхийг цэвэр ялж, улмаар финалын барилдаанд Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртлээ. Тэд өмнө нь гурав барилдахад Б.Баасанхүү хоёрт нь ялж байжээ.
Тэрбээр ийнхүү жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медаль, зургаа дахь алтан медалийг хүртлээ. Түүнчлэн Дэлхийн аварга болсон Монголын гурав дахь эмэгтэй жүдоч болж байна.
Бавуудоржийн Баасанхүүгийн 2024 оны амжилтууд
Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ
(Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Сэтгэгдэл ( 1 )
сүүлийн барилдаанд их шуурхай сэтгэж сэргэлэн мэх хйисэн шүү