Монголын 3x3 багийнхан Парисыг зорих боломжгүй боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 05 сарын 20

Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Унгар улсад болж буй “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцлоо. 

Манай тамирчид хасагдах шатанд Израилийн шигшээ багийг хожиж, шилдэг дөрөвт шалгарсан ч хагас шигшээд Францын шигшээ багт хожигдон, улмаар олимпын сүүлийн ганц эрхийн төлөө Польшийн шигшээ багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч маш харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 

Энэ хүрээд тэдний аялал дууссан ч тоглолт бүрээ сайн үнэлгээтэй өндөрлүүлж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top