Жүжигчин Бен Аффлек, Женнифер Лопес нар тусдаа амьдарч байгаа гэх цуурхал өнгөрсөн долоо хоногт гарсан. Тухайн үед ч хуримын бөгжөө зүүсээр байсан Бен Аффлек өнгөрсөн амралтын өдөр хуримын бөгжөө тайлж, ганц бие болохоо зарлажээ.
Тэрээр өнгөрөгч бямба гарагт хүүхдийнхээ сургууль дээр ирэхдээ бөгжгүй байсан ба энэ тухай нь тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Лос Анжелес хотын үл хөдлөхийн бизнес эрхлэгчид Бен Аффлекийг шинэ байшин худалдан авахаар сонирхож байсан тухай ярьж эхэлжээ. Хосуудын гэрлэлт Жейлогийн аялан тоглолтоос үүдэн асуудалд орсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Лопесийн аялан тоглолтын тасалбар муу байгаатай холбогдуулан хэд хэдэн газарт шоугаа цуцлахад хүрсэн нь салалтад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн эх сувалжууд дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )