Нийслэлийн Соёл, урлагийн газар, БНСУ-ын “World K-pop Center”, “Asian idol” академиас хамтран зохион байгуулсан охидын хамтлаг байгуулах “Click The Star” уралдааны монгол дахь сүүлийн шатны шалгаруулалт өчигдөр (2024.05.19) “Хүүхэд залуучуудын театр”-т амжилттай зохион байгуулагдлаа.
Уг уралдааны сүүлийн шатанд нийт 35 охин шалгарч үлдснээс шилдэг 7 оролцогч шалгарч, “World K-pop Center”-ийг зорихоор болжээ. Эдгээр оролцогчид "Asian Idol academy"-д Солонгос хэл, багийн ажиллагаа, гоо зүй, харилцаа, имиж бүрдүүлэлт зэрэг сургалтад хамрагдаж, үүний дараа БНСУ дахь “World K-pop center”-т мэргэжлийн цогц сургалтад хамрагдаж, айдол болохоор бэлтгэгдэх юм.
Уралдааны шүүгчээр Монгол Улсын Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Отгонбаяр, 2018 оны Монголын мисс Н.Мишээлт, Монголд К-Поп урлагийг анхлан таниулагч Core хамтлагийн ахлагч Ө.Тэмүүжин, Asian Idol Academy-ийн захирал А.Уянга нар ажиллаж шилдэг оролцогчдоо шалгарууллаа.
Дэлхийн 32 гаруй улс оронд зохион байгуулагдаж буй уг уралдаанд Америк, Франц, Герман, Бразил, Испани, Япон, Хятад, Энэтхэг, Вьетнам, Малайз, Монгол зэрэг орны охид хамрагдаж буй бөгөөд "Bling One” гэх ижил нэртэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой юм.
Сэтгэгдэл ( 0 )