Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил дуучин Ч.Уранхолбоо Алдарт эхийн нэгдүгээр одон авч, дахин энгэрээ мялаажээ. Түүний хувьд 2019 онд Алдарт эхийн хоёрдугаар одон хүртэж байсан. Зургаан хүүхдийн ээж болсон тэрээр ийнхүү нэгдүгээр одонгоо хүлээн авчээ.
Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өсжээ.
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛЫН МИНЬ ҮРС МАШ ӨНӨР БОЛТУГАЙ АА !