УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Сонгуулийн ерөнхий хороонд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Тэгвэл эдгээр нам, эвсэл хуульд зааснаар өчигдөр /2024.05.21/ дотооддоо нэр дэвшигчдээ тодруулж, эцэслэлээ.
Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал өчигдөр /2024.05.20/ хуралдаж тойрогт өрсөлдөх 78, жагсаалтаар нэр дэвших 48 төлөөлөгчөө тодрууллаа.
Тус намаас энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийг хамарсан ГОВИЙН БҮСЭД Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг болон Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нар журмын нөхдийнхөө итгэлийг дааж, нэр дэвших мандатаа өвөртөллөө.
Харин говийн бүсээс жагсаалтаар гурван хүн нэр дэвшиж байна. Өөрөөр хэлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Алтансүх нар МАН-ын жагсаалтад багтаад байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга нь 2016 онд Харвардын их сургуулийг төгссөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газарт Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Хууль, эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал болон Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор тус тус ажиллаж байсан.
Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Алтансүх нь Сэврэй сумын Засаг даргын орлогч, Даланзадгад сумын Засаг дарга, Даланзадгад сумын МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.
Сэтгэгдэл ( 6 )
ardchilal yrijavilga deerem tonuul hiij busdiin bolomjiig hulgailsan umnugoviin seddorj enhbat 2 n hajuud haan titemtei humuus l bnashdee ulsiin naadmaar uls dayar avilgaa zaralsan nuursnii hulgaichiin gol utsan huuheldei jenkogiin hariult mungunii huuhen ene 3 manai govios garlaa yu yostoi hutsah bailgui songuuliin daraa seddorjiin tusviin munguur demii balai ajil hiisniigni shalgah heregtei 4 jil yu ch hiigeegui bj genthen l end tend yu hiij baigaa ni medegdehgui ezengui zeluud gazar baahan nuh uhuulsan 5 -6 sariin hoorond neg zam deer 2 dahin huchilt nuhult hiij mungu ugaasniig ni shalga..
Ok\n \n
Ok\n \n
Ok\n \n
Хахаха танай Мандахбаяр мулт шаалгасан уу? Бүтэл нь бөгсөөрөө эргэсэн пизда шүү нээрээ. Удахгүй шорондоо очиж жангаа идэх цаг тун ойртож байна даа. Баахан байр савны мөнгө шаасан луйварчин.
100 ямааны бөгс долоосон халтар ухна хулгайч луйварчин шүүхийн ялтан нанзадын наранбаатараа даруй тат. Эс бөгөөс танай нам булшлагдөна. Шоронгийн хээл хахууль авилгачин сонгохгүй гэсэн чинь яалаа ОЮУНЭРДЭНЭ гуай ингэж шаагаад байвал чамд хэн итгэж санал өгөх вэ?!