"Зуны зугаа" шоуны багцын тасалбар худалдаалагдаж ДУУСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 21

 

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Зуны зугаа" шоуны энэ жилийн онцлох артистаар Davaidasha тодорчээ. Түүний бие даасан тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан хүн цөөнгүй бий. Харин энэхүү хүлээлтийг бодит болгох тайз "Зуны зугаа" дээр тохиох нь ээ. 

Энэ сарын 31-ны өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д зохион байгуулагдах энэхүү тоглолтод урилгаар реппэр 290, Bektorpetrovic, Gangbay, Jossey, Sash, Baatarfly, De Eight, Noubold, Roockie, TGLDRCHR, 168, NMN, YOUWILLC, TUUG18, Trishna, Amra, Vandebo нар оролцож өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ толилуулна. 

Зуныг хамтдаа эхлүүлэх "Зуны зугаа" шоу тоглолтын багцын тасалбар буюу гурван найзын тасалбар хэдийнэ зарагдаж дуусчээ. Харин энгийн болон VIP тасалбар худалдаалагдсан хэвээр байгаа бөгөөд тасалбарыг shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой. 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top