Хип Хоп ертөнцийн "том загас" реппэр Десантын тоглолтын тасалбар дуусчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 22

 

Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг реппэр Десант ирэх 6 дугаар сарын 8-нд "Big Fish" нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болсон билээ. 

Реппэр Десантийг "Тоонот" рекордсыг үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг олон нийт андахгүй сайн мэднэ. Рекордсоороо дамжуулан олон олон уран бүтээлчдийг дэмжин ажилладаг тэрээр алдарт реппэр Tupac-ийн дуунуудыг сонсоод хип хоп урсгалд дурлаж байсан гэдэг. Хэмнэл, мэдрэмжийн ноён оргил болсон тэрээр өдгөө шинэ залуу артистуудын үлгэр дуурайл авдаг уран бүтээлч болж чадсан. 

Хип хоп ертөнцийн "том загас" болсон тэрээр анх 2014 онд анхны бие даасан тоглолтоо хийж байв. Чанартай уран бүтээл хийхийг юу юунаас илүү эрхэмлэдэг реппэр Десант тоглолтоо ч мөн чанартай байлгахыг хүссэн учраас ийнхүү 10 жилийн дараа хоёр дахь бие даасан тоглолтоо хийж буй нь энэ биз ээ. 

Удаан хугацаанд бодож, төлөвлөсөн энэхүү тоглолтод түүний 2007 оноос хойш гаргасан шилдэг үзүүлбэрүүдээрээ түймэр тавих болно. Тоглолтын зочин артистуудын бүрэлдэхүүнд TG болон Vanquish хамтлаг нар багтсан нь энэ үдшийн бас нэгэн томоохон сюрпризүүдийн нэг. 

Жинхэнэ хип хопын хэмнэлд уусч, эрч энергиэр сэтгэл оюунаа тэтгэхийг хүссэн эртэч шувуухайнууд "early bird" тасалбараа хэдийнэ дуусгажээ. Харин энгийн болон VIP Entrance тасалбар shoppy.mn сайтаар худалдаалагдсаар байна. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150

 

ARTIST LINE

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.167.4) 2024 оны 05 сарын 29

Тасалбар дууслаа гэдэг ч дамчингуудын л хийдэл биз, шагаар зарах гэсэн л санаа, их ашиг олох гэсэн зохион байгуулагчидтай ч холбоотой

0  |  0
Комедиан Амараа нь(202.9.40.17) 2024 оны 06 сарын 05

Мөнхжин гэдэг АШУҮИС-н хөөрхөн охиныг толгой гийн эргүүлээд банзал болгосон гар даа зүгээрчгүй тэмбүүтэй хоёулаа одоо заваан шижгийн гахай за

3  |  0
Top