УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд байна. Сонгуулийн ерөнхий хороонд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Тэгвэл эдгээр нам, эвсэл хуульд зааснаар тойрогт өрсөлдөх 78, жагсаалтаар нэр дэвших 48 төлөөлөгчөө тодрууллаа.
МАН-аас энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг хамарсан Хоёрдугаар тойрогт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Батжаргалын Заяабал, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Балжиннямын Баярсайхан зэрэг 10 нэр дэвшигч мандатаа аваад байна.
Хоёрдугаар тойрогт нэр дэвшигчдийг цааш танилцуулвал, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт, Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, Ховд аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх Загджавын Мэндсайхан, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Цэдэндамбын Цэрэнпунцаг, Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Сэрээжавын Энхболд нар нэр дэвших мандатаа авчээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хотгор шанагны хулнайчийн уяаны нохойг хэн сонгохын?
Амжилт