Сын Ригийн бичлэг олныг цочирдуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 22

 

"Big Bang" хамтлагийн гишүүн асан Сын Ригийн хувь эзэмшдэг "Burning Sun" хэмээх шөнийн цэнгээний газартай холбоотой дуулианаас үүдэн олон алдартнууд нэр хүндээ алдаж, улмаар хорих ял эдэлсэн билээ. Энэхүү хэргийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх "Burning Sun" хэмээх баримтат кино BBC телевизээр цацагдсан нь мөн багагүй дуулиан дэгдээгээд байна.

Энэхүү баримтат киноноос олонд ил болоогүй зарим баримтууд болон бичлэг зэргийг үзэх боломжтой аж. Тус баримтат кино цацагдсанаас хойш олон нийт Сын Ригийн хачирхалтай зан авир хамтлагийнх нь гишүүдэд ч мөн хүнд тусдаг байсан болохыг өмнөх бичлэгүүдээс нь ухраан үзэж эхэлсэн байна.

"Big Bang" хамтлагийн гишүүд дебют хийх үедээ Сын Риг хамтлагт нь багтана гэхийг сонсоод ихэд дургүйцэж байсан гэдэг. Мөн нэвтрүүлгүүдэд оролцох үедээ түүнийг зан харилцааны доголдолтой нэгэн гэдгийг тойруу утгаар илэрхийлж байсан болохыг шүтэн бишрэгчид нь олж мэджээ. 

Тэд нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Сын Рид хандан мөнгөнд хэт автахгүй байхыг сануулж, хүрээллээ зөв хүмүүсээр дүүргэх хэрэгтэй болохыг анхааруулжээ. Мөн энэ хэвээр байх юм бол хамтлагаас хасагдаж, шоронд орж, дүпү идэх хэрэг гарна хэмээн хошигнол маягаар хэлж байжээ. 

Ийнхүү Сын Риг хамтлагийнхаа нэг гишүүн хэмээн үзэхэд учир дутагдалтай байсан гишүүд тайзнаа Сын Риг оролцуулалгүйгээр дөрвүүлээ "Fourever" (forever) хэмээх гар гараасаа барилцаж байсан болохыг шүтэн бишрэгчид нь онцолсон байна. 

Сын Ри 2022 оны 5 дугаар сард хууль бус мөрийтэй тоглоом тоглосон, мөнгө завшсан, биеэ үнэлэхэд уриалсан зэрэг нийт 9 төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан 1 жил 6 сарын хорих ял авсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top