УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 26-нд болно. Улс төрийн нам, эвслүүд өнгөрсөн даваа гарагт тойрогт нэр дэвших 76, жагсаалтад нэр дэвших 48 төлөөлөгчөө нэрлэж, олон нийтэд танилцуулаад байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг парламентын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа авч чадаагүй юм. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа тайлбар өгч, байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "УИХ-ын сонгуульд намайг дэмжин сонгож, төрд төлөөлөн ажиллах эрхийг өгсөн Сүхбаатар дүүргийн нийт сонгогч, дэмжигчид, МАН-ын хамт олон, бодлого боловсруулах үйл хэрэгт хамтран ажиллаж ирсэн эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, багш нар, тамирчид дасгалжуулагч, хамтран зүтгэгчид, найзууд та бүхэндээ их баярлалаа. Энэ удаагийн сонгуульд миний сонгогдсон Сүхбаатар дүүрэг Чингэлтэй дүүрэгтэй нэгдэж том тойрог болсноор нэр дэвшигчээс гарах зардлын хэмжээ ихэд нэмэгдэж нэг тэрбум орчим төгрөг зарцуулж байж сонгуулийн ухуулагчдын цалин, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зардал гаргах болсон нь академик ертөнцөөс улс төрд орж ирсэн, хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүйд хүргэсэн юм. Тийм учраас намын жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ намдаа гаргаад байсан билээ. Харин энэ сонгуульд МАН маань жагсаалтаар УИХ-ын гишүүд, сайд нарыг дэвшүүлэхгүй, нийгмийн өргөн төлөөллийг хангах салбар бүрийн хүмүүсийг оруулна гэсэн шийдвэр гаргасныг “УИХ бол хүн амын төлөөллийг хангах ёстой” гэж олон жил зүтгэж, хуулинд тусгаж ирсэн гишүүний хувьд дэмжин хүлээж авлаа. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа би нийгэмд шударга ёсыг бий болгох, хүн бүрт гарааны тэгш боломжийг өгөх, авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах, улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгаж, улс төрийг шударга, бодлогын өрсөлдөөн болгох, хүний эрхийг хамгаалах, хүүхэд бүрт хүртээмжтэй боловсролыг олгох, биеийн тамир спортыг дэмжих чиглэлээр ажилласан юм.
Миний бие энэ удаагийн УИХ-д хууль тогтоогч, бодлого боловсруулагчийн үүргээ итгэмжтэй гүйцэтгэхийн төлөө зүтгэж, нийтдээ 46 хуулин дээр ажиллаж, хамгийн олон хуулийн төслийг ахалсан гишүүн болсны зэрэгцээ “Хүний эрхийн төлөө зүтгэгч түшээ”-гээр хоёр удаа шалгарсан билээ. Мөн Европарламент, ХБНГУ, БНСУ, Япон улсуудтай харилцааг өргөжүүлэх, боловсрол, эрх зүй, улс төрийн чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажилласан. Хэдийгээр энэ удаа УИХ-д нэр дэвшихгүй ч нийгэм дэх шударга ёс, тэгш боломжийн төлөө бодлогын болон бусад чиглэлээр та бүхэнтэйгээ хамтран зүтгэсээр байх болно. Сонгуульд нэр дэвшээгүй талаар маань маш олон хүн над руу хандаж, утасдаж, чаат бичиж, ахмад улс төрчид, зүтгэлтнүүд маань биеэр уулзаж санал бодлоо илэрхийлэн дэмжиж байгаад үнэхээр талархалтай байна. УИХ-д нэр дэвшиж буй бүх зөв шударга хүмүүстээ амжилт, ялалтыг хүсье. Монголын баялагт эзэн суусан олигархи цөөнхийн эсрэг тэмцэл хийж, Баялгийн санг монгол хүн бүртээ өгөхийн төлөө, шударга ёсны тэмцэл хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багийг дэмжин нэгэн сэтгэлээр улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе" хэмээн бичжээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд өнгөрсөн хугацаанд 12 хуулийн төслийг санаачлан батлуулж, 40 гаруй хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллажээ. Түүнчлэн хамгийн олон хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд 2020-2024 оны гишүүдийн ажилласан байдалд экспертүүдийн өгсөн үнэлгээгээр эмэгтэй гишүүдээс “ТОП-3”-т жагссан байна.
Сэтгэгдэл ( 12 )
АН засаглавал манайх НАТО-гийн бааз болж Украйны араас орох нь тодорхой
Аль нэг фракц мөнгөгүй бол нэр дэвшихгүй шүү гэдгийг харууллаа. Энэ хүн үнэхээрийн сайн парламентч байлаа.
Мөнгөтэй нь дийлдэг хорвоо доо хөөрхий.. Анхнаасаа яах гэж МАНгаруудыг дагсан юм .. тэнэг хог.,
Тун боломжийн гишүүн юмсан, уг нь ...
Мөнхцэцэг энэ шудрага эмэгтэй ШУА-ИЙН ерөнхийлөгч Тэтэгэврийн насны 80 дөхөж байгаа Рэгдлээс доор байв гэж. Зүгээр л намын фракци гэдэг хувааж иддэг бүлэг хүмүүсийн хань хамсаатан биш учир . СЭТГЭЛ АМАР амьдрах сайхан ш дээ. Шөнө дунд үүд цохиж баригдахаасаа айж амьдрах ч хэцүү ш дээ. Цааз хаалга андуурахгүй. Хэзээ нэгэн цагт хаалга цохино.
Боловсролтой, ёс зүйтэй Ухаалаг хүмүүс ингэж ярьдаг юм.
Mungugui bj gishuun bolchihdg, aztai l bsn bn. Kkk
Одоогийн УИХ-д Ц.Мөнхцэцэг гишүүн шиг нэр цэвэр, мөр цэвэр гишүүн үзээд өгье гээд байхгүй. Боловсролын хувьд ч эн зэрэгцэх хүнгүй ш дээ. Харамсалтай бна. МАН хулгайч гишүүдийнхээ оронд ийм хүмүүсийг л дэвшүүлмээр юм даа....
Сайхан салгалсан юм байна. Монголын дотоодын дайснууд яахаараа коммунистуудыг дэмжээрэй гэж бархирдаг байнаа. Хулгайч хүмүүс хэзээ ч засрахгүй ш дээ.
МАН арай юмаа ийм хүмүүсээ дэмжихгүй Мөнхцэцэг гишүүн шиг хүн цөөхөн байдагшдээ бараг хулгайч худалч биш гээд жийчиж бгаа юм уу хайран эмэгтэй улс төрч
хуцдаг халтар вэ
Үнэхээр харамсалтай. Парламентад байх ёстой маш зөв сонголт байсан ч мөнгөгүй болохоор нь ингээд хасаж байгаа нь МАН -ыг маш муухай харагдуулж байна.