Эверестэд амиа алдсан хоёр уулчинд зориулан мод тарьж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 23

 

Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд гарсан эрэлхэг зоригт уулчид болох талийгаач Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн мод тарих ажлыг эхлүүлжээ. 

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт БЗД-н шинээр баригдаж буй Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд дээрх уулчдын нэрэмжит тус бүр 108 мод тарих ажил эхэлсэн байна. 

Энэхүү үйл ажиллагаанд оролцохыг хүссэн иргэд ажлын бээлий, жоотуу, хүрз, хувин зэргийг боломжоороо бүрдүүлэн ирэхийг зохион байгуулагчид дурджээ. 

Мод тарьж буй байршил: https://maps.app.goo.gl/hFVQV5AW8QSrmGx96?g_st=ic

Мод тарих газрын цэг: 47°54'50.2"N 107°03'22.4"E

 

 
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.187.218) 2024 оны 05 сарын 23

эргэж тойрч, арчилж ургуулаарай

0  |  0
Top