Дуучин Селин Дион stiff person syndrome-той тэмцэх үедээ амиа алдах шахсан тухайгаа саяхан орсон нэвтрүүлгийнхээ үеэр дурджээ.
Тэрээр Hoda and Jenna хэмээх нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Бие маань өмнөхөөсөө дээрдсэн л дээ. Гэхдээ өвчний хүнд үед үхэх шахсан шүү" хэмээх ярьжээ.
Энэ жил 59 нас хүрч байгаа тэрээр 2024 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын дуучин Тэйлор Свифтэд шагнал гардуулахаар тайзнаа гарч ирсэн нь сая сая шүтэн бишрэгчдийг нь баярлуулсан. 2022 оны 12 дугаар сард ховор төлийн мэдрэлийн эмгэгтэй болохоо олон нийтэд мэдэгдсэн тэрээр энэхүү өвчний өмнө өвдөг сөхөрч байсан тухайгаа мөн хуваалцжээ.
Тэрээр 2021 онд анх энэ төрлийн өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож бүх аялан тоглолтоо цуцалсан. Үүнээс хойш тайзан дээр гараагүй Селин Дион тайзаа болон шүтэн бишрэгчдээ ихэд санасан тухайгаа илэрхийлэн, удахгүй тоглолтоо хийнэ гэжээ. Ховор төрлийн өвнөөр өвчилсөн тул өвчний шинж тэмдгийг арилгах эм ховор байсан тухай түүний эгч дурдсан байдаг. Гэсэн ч өвчнөө ялан дийлэхийн тулд хичээсээр ирсэн Селин Дион "Хэрвээ би гүйж чадахгүй бол алхна, алхаж чадахгүй бол мөлхөх болно. Би ингээд бүх зүйлийг орхино гэж бодохгүй байна. Би зогсохгүй тэмцэнэ" хэмээсэн байна.
Түүний оролцсон энэхүү нэвтрүүлгийн бүтэн хувилбар ирэх 6 дугаар сарын 11-ний өдөр цацагдах бол "I Am: Celine Dion" хэмээх баримтат кино 6 дугаар сарын 25-нд цацагдах ажээ.
Сэтгэгдэл ( 6 )
Надтай адилхан булчин суларч хатингарших эмгэгтэй босноо.
Мөнгөтэй бгаад ч хүн өвчний өмнө сөхөрдөг. Үдлээд буцах хорвоод Буян сайн хураах хэрэгтэй. Юуг буян гх вэ гдгийг маш сайн зөв ойлгож уншиж мэдэх ёстой.
Шүтдэг дуучин минь.\nХэтэрхий их зовлон үзэж явна даа.\nХурдан эдгэж тоглолтоо хийхийг хүсье.
Хайртай дуучин минь...заавал босоорой.
Хайртай дуучиндаа эрүүл энх, сайн сайхныг хүсье
й