Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн гүйцэтгэгч хэмээн яллагдаж, хорих ангид ял эдэлж байсан иргэд эрүү шүүлтээр зохиомол хэрэг хүлээсэн болох нь нотлогдож цагаатгагдсан. Хэргийн мөрөөр Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтарсан ажлын хэсгийг Засгийн газраас гаргасан. Ийнхүү хэрэг мөрдөн шалгах ажиллагаа шинэ нөхцөл байдалд шилжиж, эх сурвалжууд энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрийг дурдагдан баримт дэлгэсний зэрэгцээ шүүмжлэл бас өрнөж байгаа юм. Нийгмийн зүгээс хоёр нам ээлжилж энэ хэргээр шоудаж, сонгуульдаж ирсэн гэх үгийг хэлж буй. АН-ын нэр бүхий хүмүүс, Ц.Элбэгдорж, Б.Хурц нар холбогдож буй учир тус намынхан эрх баригч МАН сонгууль угтан шоу хийлээ гэлцэж байгаа. Гэтэл эх сурвалжууд тухайн үед юу болсон, хэн юу хэлж, ямар байр суурь илэрхийлж байсан. Тэр нь юутай холбоотой болохыг тодорхой баримтаар нотолж буй.
Тэдгээр мэдээлэлд хүнтэй, тодруулбал 1998 оны аравдугаар сарын 2-ны аймшигт хэрэг болох үед Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Элбэгдоржтой олон сэжмээр холбоотой болох нь тодорсоор байгаа юм. Тухайн үед АН-аас Да.Ганболдыг Ерөнхий сайдад дэвшүүлж, нэрийг долоон удаа Ерөнхийлөгчид өргөн бариад хүлээж аваагүй. Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлээд буцаасан.
Ингээд С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тохироо хийгдсэн байсан. Ерөнхийлөгч Н.Багабанди дэмжихээ илэрхийлсэн байсан. Маргааш нэрийг нь өргөн барьж батлуулах үйл явц болох байсан ч тэр шөнөдөө бусдын гарт амиа алдсан гэдгийг хамтран зүтгэгчид нь хэлдэг. Харин экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зоригийн нэр яригдсан зүйл байхгүй гэж няцаадаг. Үнэн худлыг батлах цорын ганц субьект болох 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн байсан Н.Багабанди чимээгүй байсаар ирсэн бол ам нээжээ. Тэрбээр сэтгүүлчийн асуултад "Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудлыг ярьж байсан. Би С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр сууриа Тамгын газрын дарга С.Баяраар дамжуулж илэрхийлж байсан. Энэ хэрэг сонгуультай, сонгуульгүй илрэх ёстой” гэжээ. Үүний өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэлээр ярихдаа 1998 оны тэр үйл явдлын дараахан задгай талбайд болсон цуглаан дээр “сахал” Б.Билэгт “С.Зоригийг М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс алсан” гэж зарласан. Талбай дээр байсан олон хүн шоконд орсон, нэлээн аюултай байдал бий болсон. Энэ үеэр хамгаалалтыг хариуцаж байсан хүмүүс “Энэ цуглааныг дуусгая. Та бүхэн дотогшоо ор, нөхцөл байдал эвгүй болж байна, нийгмийг талцуулж, цус урсах хэмжээнд очлоо” гэж зөвлөсөн. Ингээд бид Төрийн ордонд орсон. Э.Бат-Үүл тэгэхэд Б.Билэгт рүү дайрч, “Чи яаж байгаа юм, юу яриад байгаа юм, чи яаж мэддэг юм” гэж хэлсэн. Энэ үеэр Б.Билэгт инээж, мөн Ц.Элбэгдорж инээж, тэрбээр Б.Билэгтийг дагуулаад явсан. Тэр үед би “Ц.Элбэгдоржийн даалгавраар Б.Билэгт ингэлээ” гэж ойлгож хоёр зүйлийг бодсон.
Нэгдүгээрт, М.Энхсайхан бол тэр үед яах аргагүй Ц.Элбэгдоржийн өрсөлдөгч байсан. Тийм учраас өрсөлдөгчөө намнахын тулд юу ч хийхээс буцахгүй хүн байна гэж ойлгосон. Хоёрдугаарт, мөрдөн байцаах ажлыг санаатай төөрөгдүүлэх гэж оролдсон байж магадгүй гэж би бодсон. Харамсалтай нь хоёр жил өнгөрсөн, энэ хугацаанд энэ мэтийн үйлдлээс болж тэр хэргийн ул мөр нь нотлох баримт нь маш бүрхэг, захиалагч, алуурчныг олоход маш хэцүү байдалд орсон. Бид олохыг оролдож, манай Засгийн газар 500 сая төгрөг өгнө гэж амлаж байсан” гэж ярьсан.
Тэгвэл саяхан ТЕГ-ын дарга асан Б.Хурц лайвчин Д.Мөнх-Эрдэнийн сошиал хаягаар “Намайг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдохоос өмнө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг Тагнуулын ерөнхий газарт байгуулсан байсан. Энэ дагуу Ажлыг үргэлжлүүлсэн” гэх агуулгатай зүйл ярьсан. Түүний яриаг 2012-2014 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Б.Хурцад ажлаа хүлээлгэн өгч байсан Б.Ариунсан үгүйсгэсэн. Тэрбээр “Намайг ажиллаж байх үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газарт байгаагүй. Т.Гэрэл даргын үед ч байгаагүй. Ер нь хэрэг гарснаас хойш тус хэргийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан уу гэвэл байгуулсан байсан. Ингэхдээ цагдаад байсан, Ажлын хэсгийг прокурор Д.Дорлигжав ахалж байсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Ийнхүү 26 жилийн дараа С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг дахин шинэ нөхцөл байдалд, шинээр мөрдөн байцаалтад шилжиж байна. Битгий сонгуультай холбоотой байгаасай гэж олон нийт хүсэж байгаа. Гэхдээ сонгуультай, сонгуульгүй мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, хэргийг илрүүлэхийн төлөө холбогдох байгууллагууд ажиллах ёстой болж байна.
Сэтгэгдэл ( 15 )
eebii mash hor chin hun bn .2008 oni 7 sariin1 nd yu bolson ulsiin mash ih umchiig uren taran hiij 5 saihan zaluugiin ami nasiig ursen heregt tsagdaa nar yal uurch olon tsagdaa hund sharhdsan enhbyarig yalaa?! martaagui martahgui
энэ өөрөө аллагыг зохион байгуулсан байх магадлалтай нөхөр шүү. Тухайн үед Засгийн газар төрийг тогтворгүй болгохын тулд бүхнийг хийж байсан нөхөр гадны гар хөл
Ш. Отгонбилэгийн маш дотно найз шүү дээ, ерөнхий сайдад нэр дэвшигчийг 7 удаа буцааж, засаглалын хямралт монгол улсыг живүүлсэн этгээд бол энэ титэм үгт нөхөр шүү вээ. Маш муухай хүн, хэргийг бол найз нь захиалсан нь бараг тодорхой доо.
энэ алсан биз дээ
Уг муутын угийг угаавч хар хэвээр гэж...
Ганболдыг 7 удаа Ерөнхий сайдад томилохоос яагаад татгалзсанаа хэлчих. Хэн ч өнгөрсөн хойно ингэх байсан тэгэх байсан, тийм бодолтой байсан гэж ярьж чадна. Нэг хэсэг Шо. Отгонбилэг агсаны тухай яриа гарч, хүү нь элдэв юм яриад яваад байсан. Одоо болохоороо АН руу чиглүүлж байна уу
Чи одоо худлаа донгодоод яах вэ. Чи ч хамааралтай учир нь өдий хүртэл юу нууж явав. Архины үйлдвэрт ажиллаж байхдаа нэг хүн үхүүлээ биздээ. Одоо чи юу бодож явдаг вэ
Хамаг учир энэ бузарт бгаа. Яагаад 7 буцааснаа үнэнээр нь хэлээё муу алуурчин
7 буцаадаг , хүнд гар, харагдаач
Бүхнтйг үймүүлчихээд одоо бүх хүн мартсан гэж бодоо юу, Зоригийг дэмжинэ гэсэн гэж худлаа ярьж юуг нуухгээвээ! Эрдэнэтийн талаар тавьдаг байсан болзлыг нь Зориг зөвшөөрөхөөр хүн байсан гэж үү! Үгүй шүү!
Монгол улс хөгийн ийм хөлдүү тархинд хайран 8 жилээ алдаж хохирсон байдаг. Түүх гэрчилнэ.
Ийм хүний өтгөн шингэнийг толгой дээрээсээ асгаж цутгуулаад сууж байдаг бид ч хосгүй тэнэг ард түмэн шүү .
Зоригийг намын журмын нөхдийн гарт алуулсан нь тодорхой
Көсрий зөвүүн царайт хаанаас гараад ирэв муухай царайлсан шуук охиноо аваад монголын төрөө хол зайлбал таарсан хэдэн өвкө нар байхын
huue sahaltai uvgund helchii ungunsung yarij ard tumen niig bitgii zalhaaj uz ⁉️ bid ireegui yarij thagaa nuhthuue yadargaatai uheed yavsan hunii tuhai yaril thagaa nuhthuumuurgui bna sahaltai uvgund unen gerelgui gegeegui yum yarij zalhaah yum ta nar bulgelj alchaad songuul bolhoor uhsen hun nii ner barj ard tumen nii altan thagiig hulgailah yum muusai hudalch hulgaich erhem said darga aa ard tumen teneg bich shu odoo ta nariin balarsan tuuh yavdaltai zuuraldag on thag ue bich ta nariig sonsohiigch husehgui bolson shu ard tumen dee denduu unegui bolthon huuchin erunhiilgch naraa yanda