Жүжигчин Пак Со Жүний агентлаг үерхлийн тухай цуурхалд ХАРИУЛТ өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 24

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг Пак Со Жүн Америкийн жүжигчин Лорен Цайтай хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. 

Пак Со Жүний шүтэн бишрэгчид түүнийг Лорен Цайтай хамтдаа явж байхыг харсан хэмээсэн бөгөөд энэхүү цуурхалд Пак Со Жүний агентлаг албан ёсны мэдэгдэл хийжээ. 

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 24-нд "Awesome Entertainment"-ийн зүгээс "Бид түүний ажлын хуваариас өөр зүйлсийг сайн хэлж мэдэхгүй. Түүний хувийн амьдралын талаар ямар нэгэн зүйл батлахад нь хүндрэлтэй байна" гэжээ. 

Жүжигчин Лорен Цайгийн хувьд Netflix-ийн "Terrace House" болон Марвелийн "Legion" зэрэг кинонуудад дүр бүтээж байсан. Хоёр тал харилцааныхаа талаар албан ёсны мэдээлэл хийхгүй байгаа нь уг цуурхал үнэн байх магадлалтай гэх таамаглалыг улам бүр нэмэгдүүлсээр байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.1) 2024 оны 06 сарын 12

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Top