Дуучин Ким Ху Жүн осол гаргаад хэргийн газраас ЗУГТЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

 

Дуучин Ким Ху Жүн энэ сарын 9-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, улмаар эсрэг урсгалд явж байсан таксиг мөргөн, хэргийн газраас зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Түүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болж өнгөрчээ. Түүнийг хурлын танхимаас гарч ирсний дараа сэтгүүлчид хэргийн талаар асуухад тэрээр "Өнөөдрийн хуралдаанд чин сэтгэлээсээ оролцож, чадах бүхнээ хийх болно. Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" гэжээ. 

Тэрээр хэргийн газраас зугтан, менежерээ жолоо барьж байсан гэх худал мэдүүлэг өгч, цусан дахь алкахолны хэмжээг тодорхойлох шинжилгээ өгөхөөс татгалзсан нь олон нийтийг ихээр бухимдуулжээ. 

Хэрэгт холбогдох хэлэлцүүлэг 50 минутын турш үргэлжилсэн бөгөөд гартаа гавтай гарч ирсэн Ким Ху Жүнийг шүүхийн шийдвэр гарах хүртэл Ганнам хотын цагдаагийн газар саатуулахаар болсон байна. 

Ким Ху Жүний хувьд 2020 онд хууль бус мөрийтэй тоглоом тоглосон хэрэгт холбогдож байсан бол 2021 онд зодоон хийсэн хэргээр мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ. Ийнхүү удаа дараа гэмт хэрэгт холбогдсон түүний оролцох ёстой байсан шоунууд түүнийг тайзнаа гаргахаас татгалзан гэрээгээ цуцалж эхэлэсн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top