Зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдөж, таван хүн гэмтсэн осол өнөөдөр /2024.05.27/  06.12 цагт гарчээ.

Ослын дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид  иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гаргасан.

Мөн иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийж, ГССҮТ-д тээвэрлэн хүлээлгэн өгч, ослын газрыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.187.252) 2024 оны 05 сарын 27

монголчуудад машин тэрэг зохихгуй юм шиг байгаа , морио унаад явцгаа

0  |  0
Top