Дуучин Жастин Бибер болон түүний эхнэр Хэйли Бибер нар хүүхдийнхээ хүйс болон нэрийг инстаграм хуудсаараа дамжуулан нууцлаг байдлаар зарласан гэх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ.
Хосууд саяхан анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарласан. Энэ зуны сүүлээр төрөх Хэйли Бибер өөрийн инстаграм хуудаснаа "Миний хумсан дээр бяцхан интоорын цэцэг цэцэглэж, хэвлийд минь ч бас бяцхан интоор цэцэглэж байна" хэмээх тайлбар бүхий зураг оруулжээ. Түүний энэхүү бичвэр хүүхдийнх нь хүйс болон эцэг, эхийнх нь дууддаг нэрийг илтгэж байна хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглажээ.
Таамаглалаар хосууд охинтой болж байгаа бөгөөд хэвлий дэх үрээ "Blossom" хэмээх өхөөрдөн дууддаг байж магадгүй гэнэ. Хосууд энэхүү таамаглалд албан ёсны хариу өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )