Дуучин Бритни Спирс гэртээ байсан бүх үнэт эдлэлээ хулгайд алдсан тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагт тэрээр "Залуус аа, би бүх үнэт эдлэлээ хулгайд алдчихлаа. Харж байна уу. Юу ч алга. Гэгээн дарь эх минь... Би айж байна. Бүгд алга болчхож. Миний бүх үнэт эдлэл алга болчхож. Одоо шинийг худалдаж авахаас ч айж байна. Бас л алга болчхож магадгүй гэж айж байна. Хямдхан, хуурамч үнэт эдлэл байсан бол санаа зовох нь бага ч гэлээ надад зориулагдан хийгдсэн үнэт эдлэлүүддээ алдсан нь маш хэцүү санагдаж байна. Миний дөрвөн настайгаасаа хойш зүүсэн загалмай алга болчхож. Үнэхээр сэтгэл дундуур байна" хэмээн өөрийн хоосон үнэт эдлэлийн хайрцгийг харуулсан видео бичлэгээ байршуулжээ.
Цагдаагийн байгууллага Бритнигийн гэрийн ойр орчоос ямар ч хулгайн гэмт хэргийн дуудлага хүлээн аваагүй гэх тайлбар өгчээ.
Бритнигийн хувьд 2021 онд мөн гэрт нь хулгай орсон хэмээн мэдээлж байсан. Цагдаа нар түүний гэрт очхож тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд цагдаа нар арга буюу буцахад хүрчээ. Бритнигийн ойр дотнынхон түүнийг мөнгөний тухай ямар ч мэдлэггүй хэмээн шүүмжилж, аавынхаа хяналтаас гарсны дараа 60 сая ам.доллар ямар ч хэрэгцээгүй зүйлд үрэн салхинд хийсгэсэн тухай онцлон, одоогийн найз залуу Пол Ричард нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан тул анхаарал болгоомжтой байх илүүдэхгүй тухай сануулсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Хэрэв та ядуурлаас бүрэн ангижирч, саятан болохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.\nЗүгээр л энэ хаягаар холбогдож, ядуурлаас ангид байх болно.\nИмэйл: eng.jamespius9@gmail.com
сэтгэцийн гажигтай болсон авгай
Kkk
Ховор эдлэл бол ззарж чадахгүй л баймаар юм. Сонин л юм даа