Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль энэ сарын 28-ны өдөр зохион байгуулагдана.
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо.
Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцааж, нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Эдгээрээс 104 нэр дэвшигчид зөрчлөө арилган дахин баримт бичгээ илгээжээ.
Сонгогчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороод амралтын өдрүүдэд “Сонгогчийн өдөрлөг” зохион байгуулж байна.
Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах байруудын хаягийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД даран авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )