Барби Шү: Түүнээс салсны дараа би шоу ертөнцийг орхихыг хүссэн

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 06

 

Тайванийн алдарт жүжигчин Барби Шү болон түүний нөхөр Кү Жүн Ёп нарын хайрын түүх олны анхаарлыг ихээр татаад байгаа билээ. 

1999 онд үерхэж байсан хосууд хол зай болон карьерийнхаа төлөө салахаар шийдсэн бөгөөд 20 гаруй жилийн дараа эргэн нийлж, гэрлэлтээ батлуулсан билээ. Энэ тухай Барби Шүгийн VOGUE сэтгүүлд өгсөн ярилцлагаас хүргэж байна. 

Барби Шү "Би шоу ертөнцийг орхихыг үнэхээр их хүсэж байсан. Шоу бизнесээс л болж би түүнтэй чөлөөтэй харилцаж чадахгүй байгаа нь энэ салбарыг үзэн ядахад хүргэсэн. 

Би түүнээс салсны дараа найзууд хэвээр байж болох уу гэж асуусан ч тэр дахиж харилцахгүй байсан нь дээр гэж хэлсэн. Бид салсны дараа тэр их тайван байсан нь миний зүрхийг улам ихээр шархлуулсан. Тиймээс би 20 жилийн дараа над руу дахин холбоо барина гэж төсөөлж ч байгаагүй. Менежер маань намайг ятгаж, Лондонд гурван сарын хугацаанд сэтгэлийн шархаа эдгээж, амьсгаа авахаар шийдсэн. Хэдийгээр дүүгийнхээ хамтаар Лондонд байсан ч DjKoo үргэлж л бодогддог байсан. 

Бид эргэн холбоо барих үедээ эхний ээлжинд хэдэн долоо хоногийн турш чаталсан. Дараа нь дүрсээ харан ярилцах үед би шууд л "Хөөх, чи үнэхээр хөгширчээ" гэж хэлснээ санаж байна. Харин тэр надад "Чи үнэхээр үзэсгэлэнтэй байна. Огтхон ч өөрчлөгдөөгүй байна" гэж хэлсэн. 

Түүнтэй уулзсаны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Заримдаа шөнө дунд сэрээд зүүд биш байгаа гэж боддог. Бодит гэдгийг нь мэдрэхийн тулд түүнийг халзан толгойд хүрэхэд л хангалттай байдаг" гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (129.205.113.182) 2024 оны 07 сарын 16

This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction and we await your urgent\ncompliance as our esteem patients are seriously waiting for kidney\ntransplant\nRegards.

0  |  0
фак(98.246.35.246) 2024 оны 06 сарын 28

2 hujaa niilnuu salna uu uhernuuded hamaa baina aa

0  |  0
Zochin(66.181.185.157) 2024 оны 06 сарын 28

удалгүй 4 сарын дараа гэрлэлтээ батлуулсан гэсэн байна. Анх танилцсан түүх нь бас энд тэндгүй явж бналээ үнэхээр бие биедээ хайртай болоод энэ олон жилийн дараа дахин уулзаад удалгүй гэрлэлтээ батлуулсан блээ шүү. Эрэттэй нь энэ хугацаанд хэнтэй ч гэрлээгүй, хамтран амьдраагүй бсн блэээ

1  |  1
Zochin(66.181.185.157) 2024 оны 07 сарын 05

Мэдээллээ тодорхой бичээч дээ\nЭнэ Тайваны жүжигчин, хөтлөгч, дуучин Barbie Hsu болон Солонгосын дуучин, DJ, бүжигчин, хөгжмийн зохиолч, продюсер Koo Jun-Yup буюу DJ Koo хоёр анх 1998-2000 оны хооронд үерхээд тухайн үед хоёр өөр улсад тус тусын карьертай байсан тул эрэгтэйгийх нь агентлагаас хориглоод салсан. Эмэгтэй нь 2010 онд өөр хүнтэй гэрлээд дундаасаа хоёр хүүхэдтэй болоод 10 жилийн дараа салаад яг албан ёсоор 2021 онд салсан. Салсныг нь мэдээд DJ Koo 20 жилийн өмнөх дугаарлуу нь залгасан чинь Barbie Hsu дугаараа солиогүй байсан гэсэн, тэгээд удаан харилцсаныхаа дараа эрэгтэй нь очоод

9  |  0
Зоч(202.126.90.203) 2024 оны 06 сарын 08

Юу ч ойлгосонгүй.. нөгөө цоорохоороо янз бүрийн зан гаргадаг гэдэг нь болсон юм шиг ....

0  |  0
Burhan(202.126.90.156) 2024 оны 06 сарын 09

Tegeed salaad bgaam uu niileed bgaam uu

5  |  0
Зочин(202.179.18.235) 2024 оны 06 сарын 28

gaj dontoi 2 shig l sanagdlaa,ger buliin amidral hair setgelee yaj haruulah gej bgaag ul oilgov

2  |  17
Top