BIG FISH | Реппэр DESANT-ын тоглолт болоход 2 хоног үлдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 06

 

Хип хоп ертөнцийн акулуудын нэг реппэр DESANT-ын бие даасан BIG FISH тоглолт энэ сарын 8-ны өдөр буюу бямба гарагт болох гэж байгаа билээ. Урьд өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр буюу 30 метрийн өндөртэй тайз, хамгийн шилдэг хөгжим, гэрэлтүүлэг зэргийг бэлтгээд буй тус тоглолт болоход ердөө 2 хоног үлджээ.

Гэсэн ч реппэр DESANT тоглолтдоо ирж амжихгүй гэх мэдээлэл цацагдсан ба энэ нь ердөө түүний хошигнол гэдгийг мэдэгдэх нь зүйн хэрэг. 

Энэхүү тоглолтод нийт 39 зочин уран бүтээлч оролцож тайзнаа гал асаах ба хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, "HOOD" дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулах болно.

Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байгаа уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд удахгүй дуусах төлөвтэй байгааг зохион байгуулагчид онцолжээ. 

Энэхүү тоглолтод бага насны хүүхдүүд харгалзах хүнтэй хамт орж болох бол согтууруулах ундааны зүйлсийг 21-ээс дээш насны үзэгчдэд худалдаалах гэнэ. Тоглолтын үеэр BALLERGANG мерч цөөн тоогоор худалдаалагдах тул эрт ирж эдгээр мерчүүдээс худалдан авах боломжтой. 

"Big Fish" тоглолт өдрийн 15:00 цагийн үеэс эхлэн үзэгчдээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхэлнэ. Энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулж, 18:00 цагаас эхлэн шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 24:00 цагийн үед тоглолт албан ёсоор дуусах аж.

 

Тоглолтын тасалбар: shoppy.mn Big fish official concert болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150 

 

ARTIST LINE 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.23.49.170) 2024 оны 07 сарын 29

Ynziin bainaa gal asaayaa

0  |  0
Зочин (66.181.179.212) 2024 оны 07 сарын 24

Балиар амьтадынхаа дүрсийг одоо аваач

0  |  0
Зочин (66.181.178.134) 2024 оны 07 сарын 11

Харваас өмхий үнэртсэн оркууд

0  |  0
Зочин (103.212.118.187) 2024 оны 06 сарын 25

Хэдэн гөлөгнүүд л бна

0  |  0
(202.9.40.64) 2024 оны 06 сарын 11

Од болохоор гэдэс цувдай нь унжчих юмаа

0  |  0
Зочин (59.153.114.64) 2024 оны 06 сарын 06

Яа яа одууд ай гх гх

0  |  0
Jsmes(202.9.40.159) 2024 оны 06 сарын 06

Энэ одоо ямар хүмүүс вэ чааваас? Царай зүс нь яацын үхсэн үхлүүт хийморь лүндаа нь хаяцан хүүрнүүд үү? Дуучид гэнэ үү зайлуул

0  |  0
Top