Энэ зун хувцасны шүүгээнд тань байх ёстой 7 ТРЭНД

2024 оны 07 сарын 01

- Оверсайз мода байхаа больж, балерина, цацаг эргэн ирж байна! -  

Тав тухтай бөгөөд дэгжин сонгодог хувцаснууд нь энэ зуны трэнд болж байна. Загвар зохион бүтээгчид энэ зун биеийн өө сэвийг нуухаас гадна эмэгтэйлэг байдлыг тодотгосон дэгжин хувцаслалтыг илүүд үзжээ. 2024 оны зуны долоон трэнд загварыг танд танилцуулъя.


Цацаг

Энэ зун дэгжин байдлаараа хүмүүсийг байлдан дагуулахыг хүсэж байвал хувцасны шүүгээндээ цацагтай хувцас нэгийг байлгаарай. Заавал юбка биш юмаа гэхэд ямар нэгэн цацагтай зүйл... Туфли, цүнх байж болох юм.

Бермуд шорт

Ер бусын тухтай, дэгжин, ямар ч загвартай тохирох бермуд шорт моданд эргэж ирж байна. Ийм шорттой та оффис, наран шарлагын газар гээд хаана ч явж болно. Dior, Loewe, Victoria Beckham, Dries Van Noten болон Jil Sander-ын шоунд бермуд шортыг эль хэдийн танилцуулсан билээ. Ийм шорт нь даавуун, жийнсэн, тааран гээд ямар ч материалтай байж болно. Хантааз, пиджаак, туфли, кет, пүүз, балерина гээд юутай ч зохицно.

Балерина

Балерина нь энэ зуны трэнд бөгөөд тухтай гутал. Дэгжин сонгодог энэ гутал нь загварын ертөнцөд байраа тавьж өгөөгүй хэвээр байна. Балерина нь нас, өндөр нам, нийгмийн статус үл хамааран бүх хүнд зохидог.

Нэхмэл

Нэхмэл даашинз, цамц, футболка, цүнх, топ, юбка, кардиган нь энэ зуны трэнд болж байна.

Дотуур хувцас харагдсан загвар

Нэвт гэрэлтсэн хувцас болон дотуур хувцас цухуйсан загвар нь энэ зуны трэнд учир та зоригтойгоор ингэж хувцаслаж болно.

Арьсан тэлээ

Бид тэлээнд өмнө нь бага ач холбогдол өгдөг байсан. Гэгээлэг өнгийн костюм, комбинезоныг эсрэг тэсрэг өнгийн тэлээтэй өмс. Зарим брэнд тэлээг пальтоны гадуур зүүж ч танилцуулсан.

Урт юбка

Урт банзал, даашинз, цув, борооны цув нь дэлхийн өнцөг булан бүрт трэнд болж байна. Урт, сүлжмэл даашинз, юбка нь моданаас яваагүй хэвээр.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top