МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, “Ёс зүйн дүрэм”-ийн 6-р зүйл, 7-р зүйлүүдийг тус тус үндэслэн Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан цолтой Р.Пүрэвдагва нь тодорхой барилдаануудад барилдах үедээ хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх үйлдэл, эс үйлдэл гаргасныг, энэхүү байдал нь давтагдаж байна хэмээн үзэж "Ёс зүйн дүрэм"-д заасны дагуу дараах арга хэмжээг авахаар болжээ.
ТОГТООСОН НЬ:
1.Улсын арслан цолтой Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
2. Р.Пүрэвдагва нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа хүсэлт гаргасан, бусад улсын цолтнууддаа үлгэрлэн идэвх зүтгэлтэй барилдаж буйг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоов.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв.
МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл ( 4 )
Ene neg teneg bohchuudidg erthen sanuulaj bairanda ni tavihgui bol, dahiaad hyn aminii hereg garana shuu
Ene neg teneg bohchuudidg erthen sanuulaj bairanda ni tavihgui bol, dahiaad hyn aminii hereg garana shuu
Үнэндээ арслан болдог жилдээ зарга хийсээр байгаад даваа авч улмаар арслан цолоо авсан хүн шүү дээ. Маш их заргач амьтан даа.
Энэ бөх маш их зантай юм билээ барилдаан дээр зовмоор зан үйл дандаа л гаргаж харагддаг.их л биеэ тоосон хүн бна лээ.