Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна" хэмээн заасан байдаг.
Сонгогч улсын бүртгэлийн байгууллагын burtgel.gov.mn цахим хаягт нэвтэрч http://election.burtgel.gov.mn холбоосоор регистрийн дугаараа бичин нэвтэрч, эцэг /эх/ болон өөрийн нэр, хаяг болон сонгуулийн тойргийн дугаар, хэсэг, санал өгөх байрны хаягийн мэдээллийг авах боломжтой.
Иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн өөрийн мэдээллээс гадна тухайн хаягт байгаа нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )