"Asian Folk" азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам ӨНӨӨДӨР эхэлнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадам өнөөдөр 19:40 цагт жанжин Д.Сүхбаатартын талбайд албан ёсны нээлтээ хийх гэж байна. Харин 11:40 цагт энэхүү наадамд оролцож байгаа Азийн хотуудын оролцогчдын парад болно.

Энэ жилийн “Asian folk” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын хувьд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг арван орны 170 уран бүтээлч оролцож, гурван өдрийн турш төв талбайд өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.

Та бүхэнд хөтөлбөрийг танилцуулж байна. Төв талбайд гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө хүрэлцэн ирж, сонирхохыг урьж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top