Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадам өнөөдөр 19:40 цагт жанжин Д.Сүхбаатартын талбайд албан ёсны нээлтээ хийх гэж байна. Харин 11:40 цагт энэхүү наадамд оролцож байгаа Азийн хотуудын оролцогчдын парад болно.
Энэ жилийн “Asian folk” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын хувьд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг арван орны 170 уран бүтээлч оролцож, гурван өдрийн турш төв талбайд өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )