10 хүртлэх насны улсын аваргаар Дэрэнгийн хөвгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 20

МХБХ-ноос зохион байгуулдаг хамгийн бага насны ангиллын Грассрүүтс УАШТ-ний 10 насанд нийт 36 багийн 597 тоглогч өрсөлдөж өнөөдөр 06 сарын 20-ны өдөр аваргуудаа тодруулаад байна.

Тэмцээнд нэг ч ялагдалгүй өндөрлүүлж тэмцээний турш хамгийн олон гоолыг оруулсан Ч.Төрбөлд дасгалжуулагчтай Дэрэнгийн хөвгүүд аваргалсан бөгөөд удаах байр мөнгөн медалийг Футзалын 10 хүртэлх насны аваргаар тодроод байсан Хангарьдын хөвгүүд хүртлээ.

Сүүлийн жилүүдэд академийн хөгжилдөө онцгой анхаарал хандуулаад буй Улаанбаатар клубийн өсвөрийн академи хүрэл медаль хүртэж, тусгай байрыг BCH Лионсын хөвгүүд тус тус эзэллээ.

Уг Грассрүүтс насны тэмцээн нь хөлбөмбөгийн спортод хайртай болгож, хөлбөмбөгөөс мэдрэх аз жаргалыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой бөгөөд ирээдүйн тамирчдын суурийг бэлдэж буй тэмцээн билээ.

МХБХ-ны зүгээс охид хөвгүүдийн U11 U12 насны ангиллын тэмцээний бэлтгэл ажилдаа ороод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top