Монголын хөлбөмбөгийн холбоо, Хаан Хүнс ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжин ажиллаж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний “Нийтийн биеийн тамир” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хөлбөмбөгийн Холбооны санаачилсан “Нийтийн Хөлбөмбөг” хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхий Боловсролын Сургуулиудын дунд зохион байгуулагдаж буй “Мөрөөдлийн Гоол” тэмцээний Улсын аварга шалгаруулах тэмцээнийг “ХААН ХҮНС ХХК” нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн хөгжил тэр тусмаа хүүхдийн хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Нийтийн Хөлбөмбөг” төслийн “Мөрөөдлийн Гоол” тэмцээнийг хоёр жилийн хугацаанд ивээн тэтгэж ажиллахаар боллоо.

Хамтран ажиллах гэрээний үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг МХБХ-ны Нарийн бичгийн дарга Т.Дагвадорж уншин танилцуулж “ХААН ХҮНС ХХК”-ний гүйцэтгэх захирал Т.Гантөрд гардуулан өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top