Галлагаа хийхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 23

Өнгөрсөн шөнө 00:19 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Тахилт …. тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар 41-43 насны хоёр иргэн угаартсан байсныг анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн.

Урьдчилсан байдлаар дээрх иргэд яндангаа авч, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Иймд үргэлжилсэн борооны улмаас цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд иргэн та галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

- Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх;

- Ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах:

- Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх;

- Пийшин, зуухныхаа үнсний савыг тогтмол цэвэрлэх;

- Угаар мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top