2024 оны олимпын үеэр нисдэг таксиг Парис хотын дээгүүр турших болно гэж Францын Тээврийн сайд Патрис Вергрие мэдэгджээ.
Тэрбээр "Бид олимпын наадмын үеэр дэлхийд анх удаа ийм туршилт хийх гэж байна” гэсэн байна.
"Volocopter” компанийн “VoloCity” агаарын таксиг өмнө нь 2000 гаруй удаа туршсан ч анх удаа олон нийтийн өмнө турших гэж байгаа бөгөөд энэхүү нисдэг машин нь хоёр суудалтай бөгөөд цахилгаанаар ажилладаг байна. Ирээдүйд уг нисдэг таксиг түргэн тусламж болон бусад яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )