Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өнөөдөр (2024.06.28) 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дууслаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос өгч байгаа санал хураалтын урьдчилсан дүнгийн мэдээллээр УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Н.Учрал, О.Батнайрамдал, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Баатархүү, МАН-аас нэр дэвшигч Н.Батсүмбэрэл, Д.Цогтбаатар, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Болормаа нар сонгогчдоос хамгийн олон санал аваад байна.
Сэтгэгдэл ( 0 )