Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав.
Ингэснээр 2024-2028 оны парламент нь олон намын төлөөлөл, ард түмний төлөөлөл, хамгийн олон эмэгтэй гишүүдээс бүрдэж чадсаныг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслүүд сонгуулийн үеэр өрнөсөн маргаан, талцлыг умартаж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байж, ажлаа хийх цаг ирснийг сануулав.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хамгаалахын төлөө харилцан ойлголцлыг чухалчилж, урагшаа харж ажиллахыг захилаа.
Уулзалтад Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Иргэний зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.
Сэтгэгдэл ( 4 )
ЛОДОЙСАМБУУГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ГИШҮҮН БОЛГОХ ТҮЙ Ч ХЭРЭГГҮЙ НӨХӨР
Хүмүүс сонгууль өгөх ч гэж дээ нүд аниад дугуйлдаг болсон байх шиг байна. Час хийсэн сайхан хүн нэг ч алга аа
Доржханд үхэн хатан гишүүний тоог 126 болгоогүй бол хүн нам 8 суудал авахааргүй байсан
Ч.Лодойсамбууг тангараг өргөхийг эрс эсэргүүцэж байна !!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Монгол төрийн бэлгэдэл, үнэт зүйл болсон төрийн далбааг шүд зуун урж тасдаж хаядаг Ч.Лодойсамбуу гэдэг хүн төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ- н гишүүн болох ёс суртахууны эрхтэй юу ??? Ер нь ийм үйлдэл гаргасан хүнд үзүүлэх шийтгэл гэж байна уу? Эсвэл хэн дуртай нь ураад, дэвсээд байж болдог юмуу ??? Хариулт өгөх байгууллага байна уу?