Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны долдугаар сарын 2-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан.
Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 17.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Лодойсамбууг их хурлын гишүүн болсонд талархая. Хамгийн чухал сөрөг хүчний төлөөлөгч болж ажиллах эрч хүчтэй сэтгүүлч. Бас Мөнхбаясгалан монголчуудын алдагдсан боломжийг эрггүлэн авчирч өгөхөөр гишүүн болж байгаад жирийн ард иргэд талархалтай байгаа.
Ч.Лодойсамбууг тангараг өргөхийг эрс эсэргүүцэж байна !!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Монгол төрийн бэлгэдэл, үнэт зүйл болсон төрийн далбааг шүд зуун урж тасдаж хаядаг Ч.Лодойсамбуу гэдэг хүн төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ- н гишүүн болох ёс суртахууны эрхтэй юу ??? Ер нь ийм үйлдэл гаргасан хүнд үзүүлэх шийтгэл гэж байна уу? Эсвэл хэн дуртай нь ураад, дэвсээд байж болдог юмуу ??? Хариулт өгөх байгууллага байна уу?