Д.Амарбаясгалан спикер болж,  Г.Занданшатар ЕТГ-т очно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 01

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг  маргааш буюу 2024 оны долдугаар сарын 2-ны өдөр товлон зарлах тухай зарлиг гаргасан билээ. 

Ингэснээр 126 гишүүнээс бүрдсэн шинэ  парламент анхдугаар чуулганаа хуралдуулж, наадмаас өмнө засаг төрийн бүрэлдэхүүнийг эмхлэн цэгцлэх үйл явц өрнөхөөр байна. 

Ес дэх удаагийн парламентын сонгуулийн дүн тодорхой болсонтой зэрэгцэн шинэ парламентын спикер хэн байх вэ,  ЗГХЭГ-ын дарга хэн байх вэ гэхчлэн томилгоонуудын талаар  хэвлэлүүд бичиж, нийтэлж байсан.

Тэгвэл өнөөдөр шинэ гишүүд үнэмлэхээ гардаж авсантай зэрэгцэн дээрх болон бусад томилгоонуудын талаарх мэдээллүүд тодорч эхэллээ.

Тухайлбал,  Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар, Н.Учралыг ЗГХЭГ-ын даргаар, Г.Занданшатарыг ЕТГ-ын даргаар, Я.Содбаатарыг МАН-ын генсекээр томилохоор МАН дотооддоо тохирсон гэсэн мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.209) 2024 оны 07 сарын 03

Занданшатар новш тамгаа яагаад өөрөө хүлээлгэж өгөхгүй байгаа дүнхүү шаар вэ

0  |  0
Зочин(66.181.160.126) 2024 оны 07 сарын 03

Мэдрэлийг супер мэдрэлээр сольж улам дордуулжээ

0  |  0
Top