“Азийн Хүүхдүүд 2024” олон улсын VIII наадмаас манай улс 7 медаль хүртээд байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 02

 

“Азийн Хүүхдүүд 2024” олон улсын VIII наадам Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск хотод зохион байгуулагдаж байна. 

Уг наадам 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд Монгол улсаас спортын 9 төрөлд тамирчин, дасгалжуулагч, эмч, шүүгч, албаны хүн зэрэг 63 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. 

Тус наадам нь спортын 24 төрөлд 239 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулах, шүүн явуулахаар 700 шүүгч, 1900 сайн дурын ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэмцээн эхлээд гурав дахь өдрийн байдлаар Монгол улс Алтан медаль-2, Мөнгөн медаль-1, Хүрэл медаль-4 хүртсэн амжилт үзүүлээд байна.

Үүнд:

Самбо бөхийн төрөлд хөвгүүдийн 79 кг жинд Э.Энхцогт Алтан медаль, охидын 57 кг жинд Г.Энхжин Алтан медаль, охидын 65 кг жинд Э.Анударь Мөнгөн медаль, хөвгүүдийн 49 кг жинд О.Тэнүүн Хүрэл медаль, охидын 54 кг Б.Саруул Хүрэл медаль тус тус хүртжээ. 

Модон барилдааны төрлийн 50 кг жинд Н.Дагвадорж Хүрэл медаль, 80 кг жинд Ё.Өсөх-Ирээдүй Хүрэл медаль тус тус хүртсэн амжилтаар Самбо бөх, Модон барилдаан, Уран сайхны гимнастик тэмцээнээ өндөрлөж, бусад төрлүүд хуваарийн дагуу тэмцээн үргэлжилж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top