Галын улмаас бага насны хүүхэд амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 03

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд өнгөрсөн шөнө гэр шатаж, нэг хүүхэд амиа алдан, нэг хүн түлэгджээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлынхан долоодугаар сарын 3-ны 00:09 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг 00:12 цагт очиход, иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байжээ.

Уг гал түймэрт хоёр настай охин өртөж, нас барж, 31 настай, эрэгтэй түлэгдсэн байна. Түүний биеийн байдал хүнд, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top