Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2024.07.03/ 15 цагийн орчимд “Сэлбэ гол дотор нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, голын усанд доошоо харсан, ухаан алдсан, биеийн байдал хүнд үед нь алба хаагчид анхан шатны тусламж яаралтай үзүүлж, тухайн иргэний амь насыг аварлаа.
Тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )